В ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
В ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит В вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалтыг долдугаар сарын 8-ны өдрөөс хийж эхэллээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит В вирусын халдвараас сэргийлэх зорилгоор ийнхүү дархлаажуулалтыг хийж байгаа юм.

В вирүсийн эсрэг вакцин нэг тун нь 5000 төгрөг.  Нийт гурван удаа хийлгэх бөгөөд эхний тарилга хийлгээд сарын дараа 2 дахийг, зургаан сарын дараа 3 дахийг хийлгэснээр Та В вирүсээс үүдэлтэй өвчлөлөөс 10-15 жилийн турш өөрийгөө хамгаалж чадна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих