Л.БОР: “УЛААНБАДРАХ” ГЭХ МУТАНТ БҮС ҮҮСЧИХЛЭЭ.
Л.БОР: “УЛААНБАДРАХ” ГЭХ МУТАНТ БҮС ҮҮСЧИХЛЭЭ.

Босоо Хөх Монгол ТББ, болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн Монгол улсыг цөмийн хог хаягдлын орон болгох гэж байгаа талаар өнөөдөр /2019.07.08/ мэдээлэл  хийлээ. Энэ үеэр уран олборлолтоос болж, ургийн гажигтай хүүхэд төрж байгаа ноцтой асуудал үүссэн тул ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ талаар Их, Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор “2012 оноос Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож эхэлсэн.Үүнээс үүдэн байгаль орчин сүйдэж, ус бохирдож байсныг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл энэ байдал даамжирч Улаанбадрах гэх мутант бүс үүсчихлээ. Энэ нь голомтын бүсийн малчин эмэгтэйчүүдэд нөлөөлж, ургын гажигтай хүүхэд төрөх боллоо. Харин үүн дээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого байхгүй. Тэрбүү хэл уран боловсруулах үйлдвэр нээх, цөмийн хог хаягдал булшлах төхөөрөмж барих, хууль эрхзүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

 Монгол улсыг 2012 оны Ерөнхий Ассамблей хурлаар “Цөмийн зэвсэггүй орон” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлш хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулах, цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхт хаягдал булшлах газар байгуулах тухай олон заалтуудыг баяр наадмын үеэр оруулсан байна. Энэ НҮБ-ын конвенцыг зөрчсөн асуудалд УУХҮЯ болон холбогдох байгууллагаас хяналт тавьж чадахгүй байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа, генийн хувьд мутацд орж буй асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Мөн дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг уран олборлолтын асуудлаас болоогүй гэж үзэж байгаа бол өөр юунаас болсныг тогтоох хэрэгтэй гэж шаардаж байна. Түүнчлэн Улаанбадрахаас гадна маш олон ураны зөвшөөрөлтэй газруудад хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Үүнд эрүүл мэндийн яамнаас анхаарал хандуулж, хавдрын судалгаа гаргах ёстой.  Уран олборлолтын асуудлаар УИХ-аас нийтийн сонсгол явуулах нь зүйтэй.  Олон нийтийн саналгүй уран руу зүтгүүлж байгаа нь хэний эрх ашгийн төлөө юм бэ” гэсэн юм.

-100 ХОНЬ ЯМАА НЯДЛАХАД ГЭДЭС ДОТОР НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ НОГООН ИДЭЭ ГАРСАН

Энэ үеэр Улаанбадрах сумын нөхцөл байдлын талаар “Эх нутаг эвийн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн н.Хөхөө мэдээлэл өглөө. Тэрбээр “Урантай холбоотой асуудал Дорноговь аймагт үхэл зовлон болж нүүрлэжээ. Энэ асуудлаар бид жил зургаан сарын хугацаанд  20-иод сурвалжлага  хийж, шүүхэд өглөө. Өнөөдөр төрийн гурван өндөрлөгт гардуулан өгөх гэж байна. Төр засагт л хандахгүй бол манай нутгийнханд ямар ч итгэл байхгүй болсон. Учир нь энэ асуудал МАНАН, МАФ-ын дарамтад орж, нууцын байдалтай болсныг онцлон хэлье. Улаанбадрах, Зүүнбаян сумын малчдыг хяналтад оруулсан байна. Эдгээр суманд уран олборлолтоос болж ургийн гажигтай төрсөн хэд хэдэн хүүхэд бий. Энэ талаар зарим нь бидэнд мэдээлэл өгсөн ч ихэнх нь айгаад ярьж чаддаггүй. Сурвалжлага хийх явцад 100 хонь ямаа нядлахад гэдэс дотор нь тэр чигээрээ ногоон идээ гарч байгааг харсан. Энэ бол ураны хор хөнөөл гэж нутгийнхан үзэж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих