Монгол Улсын анхны
Монгол Улсын анхны "гавъяат хуульч" эмэгтэй цагдаагийн байгууллагаас төрлөө

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хурандаа, Монгол хурандаа нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтанцэцэгт "Монгол Улсын гавъяат хуульч" цол хүртээхээр болжээ. Тэрээр Монгол улсын хурандаа цолтой цөөхөн бүсгүйчүүдийн нэг бөгөөд цагдаагийн байгууллагаас төрсөн анхны "Монгол Улсын гавъяат хуульч" эмэгтэй болж байгаагаараа онцлог юм байна. Ц.Алтанцэцэгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дэд даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан гэдгийг олон хүн сайн мэднэ. Ард түмэн түүнд олгосон энэхүү шагналыг зөв цагтаа нүдээ олсон шагнал хэмээн бахархан ярьцгааж байна.  

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих