АВТОБУС ШАТСАН ГЭХ ДУУДЛАГА ИРЭЭГҮЙ ГЭВ
АВТОБУС ШАТСАН ГЭХ ДУУДЛАГА ИРЭЭГҮЙ ГЭВ

 Төв аймгийн Борнуур сумын нутаг "Урьхан" зоогийн газрын урд замд  автобус шатаж байна гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар ОБЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс тодруулахад өнөө өглөөний 08.00 цагаас хойш ийм дуудлага ирээгүй гэх мэдээллийг өгсөн бөгөөд том болон жижиг оврын ямар ч автобус шатаагүй гэв.

 Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед орон нутгийг зорих урсгал нэмэгддэг. Энэ үед тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, анхаар болгоомжтой зорчхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж буй юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих