ИРГЭДИЙГ ЦАГ МӨНГӨӨ ҮРЖ ХУУЛЬ БУС ХУДАЛДАА ЭРХЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
ИРГЭДИЙГ ЦАГ МӨНГӨӨ ҮРЖ ХУУЛЬ БУС ХУДАЛДАА ЭРХЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Өнөөдөр Шадар сайд Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэхэд ажиллалаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил хийгдэж тойрсон гэрэлтүүлгийг бүрэн дуусгасан бөгөөд автомат удирдлага суулгаж өгсөн, бие засах газрын тоог нэмэгдүүлсэн гэх зэргээр төлөвлөсөн ажлууд хийгдэж дуусчээ.

Наадмын үйл ажиллагаа Урианхай сурын харваагаар эхлэн явагдаж байгаа хэдий ч  цэнгэлдэх тойроод шинээр 7 барилгын ажил явагдаж байна.  Баяр наадмын хүрээнд маргаашнаас барилгын ажлыг бүрэн зогсооно гэлээ. 

Ирэх жилүүдэд төв цэнгэлдэхэд наадмын үйл ажиллагаа явуулахад улам хүндрэлтэй болж байгаатай холбогдуулан наадам хийх  шинэ цэнгэлдэх хүрээлэнг  барих ажлыг нэн шаардлагатай эхлүүлэх хэрэгтэй болж байна. Энэ хүрээнд Яармаг болон Хүй долоон худгийн алинд нь  шинэ цэнгэлдэх хүрээлэн барих талаар асуудал яригдаж байгаа гэв. Маргааш Хүндэтгэлийн концертын болон  нээлтийн тоглолтын  бэлтгэл хангагдсан эсэхтэй танилцах юм байна.
 
Мөн МХЕГ-аас Төв цэнгэлдэхэд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа цэгүүдэд хяналт шалгалт хийн ажиллах бөгөөд нийт 400 цэгт худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгожээ. 350 цэгт  хуушуурын худалдаа, 50 цэгт барааны худалдаа эрхлэх зөвшөөрөл олгосон /нарны малгай, нүдний шил, хүүхдийн тоглоом зарах/ байна.  Хуушуурын зөвшөөрлийг дан аж ахуйн нэгж, байгууллагуудад өгсөн нь технологийн тогоочтой байх мөн технологийн дагуу боловсруулсан  баталгаатай хүнсээр иргэдийг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан байна.  Дээрх ажлын хүрээнд  400 байцаагч 24 цагаар ажиллах бөгөөд шөнийн цагаар хууль бусаар орж ирдэг худалдааг бүрэн таслан зогсоож шууд устгалд оруулан торгууль тавих учраас иргэдийг цаг мөнгөө үрж хууль бус худалдаа эрхлэхгүй байхыг анхаарууллаа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих