НААДМЫН ТАСАЛБАРЫГ 8, 9-НД НИЙСЛЭЛИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДЭЭР ХУДАЛДАНА
НААДМЫН ТАСАЛБАРЫГ 8, 9-НД НИЙСЛЭЛИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДЭЭР ХУДАЛДАНА

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна.

Наадмын тасалбарыг долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Ард иргэдэд 6,000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3,000 тасалбар олгоно.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16,000, 24,000 төгрөг гэсэн хоёр янз байх юм.

Өнгөрсөн жил жуулчдад 2,500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3,000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байна.   

Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10,000 төгрөг байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих