ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Зургаадугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний тайланг танилцуулна. Утас:99779310

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд  “Иод дутлын эмгэгээс сэргийлье” олон улсын хурал болно. Утас: 91919617

09.00 цагт Сүхбаатарын талбайд Онцгой байдлын албаны 15 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно.

09.00 цагт Монголын уран зургийн галерейд “Соёлын өв-Архитектурын дурсгалыг гамшиг, эрсдэлээс хамгаалах нь” зөвлөгөөн болно.

09.00 цагт АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал болно. Утас: 99192856

09.30 цагт “White rock center"-т Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Инноваци-Хөрөнгө оруулалт" форум зохион байгуулна. Утас: 99039343

09.30 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

10.00 цагт СТӨ-нд Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярын хурал болно.

10.00 цагт “Туушин” зочид буудалд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Гантөмөр, “Эрдэнэт үйлдвэр” “Оюу толгой” “Энержи Ресурс” зэрэг комдани “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Утас: 99833808

10.00 цагт Төрийн ордны гадна иргэд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулахыг шаардаж жагсаал зохион байгуулна.

11.00 цагт БХБЯ-ны удирдлагууд цаг үеийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 8018-9929, 8801-0867

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд эцэг эхчүүд "Шинэ эрин" сургуулийн элсэлтийн шалгалтын 40 тестийн 4 нь алдаатай байсан талаар мэдээлнэ.

11.30 цагт ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвд  ЦЕГ-ын Хар тахитай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

15.00 цагт НҮБ-ын байранд БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнгийн хурал болно. Утас: 99135393

Гадаад харилцааны яаманд

09.00 цагт Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал эхэлнэ.

11.10 цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сайд П.Сияртотой өргөтгөсөн уулзалт хийнэ.

11.50 цагт  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сай П.Сиярто нар өргөтгөсөн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлнэ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих