Г.ЗАНДАНШАТАРЫН ТАЙЛБАР ЦАГАА ОЛЛОО
Г.ЗАНДАНШАТАРЫН ТАЙЛБАР ЦАГАА ОЛЛОО
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз тэргүүтэй хэд хэдэн телевизийн сэтгүүлчидтэй шууд ярилцлага хийлээ. Энэ нь ямар нэгэн тавилт, монтажгүй шууд ярилцлага байв.
УИХ-ын дарга Г.Занданшатар уг ярилцлагын үеэр гагцхүү Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултанд нээлттэй хариулсан юм.  
 
Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой эргэлзээ нийгэмд бий болж буй цаг үетэй давхацсанаараа уг ярилцлага ихээхэн ач холбогдолтой боллоо.
Товчхондоо бол Г.Занданшатарын тайлбар цагаа олсон гэж дүгнэж болох бөгөөд Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон гэх иргэдийн дүгнэлтийг баталгаажуулж өгсөн юм.
 
 
Ярилцлагын үеэрх онцлох ишлэлүүдээс  товч түүвэрлэн хүргэж байна.
 
-2000 оны Үндсэн хуулинд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг засна. 
 
-Давхар дээлийг тайлна. 
 
-Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг  2010 онд нэрт хуульч Б.Чимэд санаачилсан. Журмын тухай хуулийн дагуу одоогийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх боломжгүй.
 
-Суурь хуулинд нэмэлт өөрчлөлт асуудал гурван парламент дамжин яригдаж, Ерөнхийлөгч болон намуудаас санал авсан төсөл.
 
-2010 онд 31, 2011 онд 41, 2015 онд 47, одоо 62 гишүүн өргөн барьсан нэмэлт өөрчлөлт. Нэг нам, нэг УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт оруулж байна гэдэг өрөөсгөл ойлголт юм. Дээрх гишүүдийн өргөн барьсан нэмэлт өөрчлөлттэй одоогийнх 70-80 хувь адилхан асуудал бий.
 
-Үндсэн хуулинд “Газар, газрын хэвлий, байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна” гэж заасан. Үүнийг төрийн өмч гэж заасан. Цөөхөн хэдэн хүн баяжих хэрэгсэл биш нийт ард түмэндээ хүртээмжтэй төр ашиглана гэж оруулж өгсөн.
 
-Ард түмний шүүлтүүрээр гарч ирсэн  УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт орж амлалт, мөрийн хөтөлбөрийг сануулна.
 
-Ерөнхий сайд Засгийн газрын кабинетаа бүрдүүлж хариуцлагаа хүлээдэг зарчим баримтална.
 
-УИХ-ын гишүүд 75-аас дээш хоногоор хуралдана. Сайд нарыг томилохоо больсон. Хууль тогтоодог, батладаг зарчим руугаа явна гэсэн үг.
 
-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал нээлттэй үлдсэн.
 
-Ерөнхийлөгчид таалагдахгүй бол Ерөнхий сайд огцорсон жишээ олон бий. УИХ-ын 19 гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулж байсан тохиолдол ч бий. Одоогийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ Ерөнхий сайд тодорч Засгийн газрыг огцруулна. 
 
-Үндсэн хууль бол ард түмний хүсэл эрмэлзлийн тунхаг бичиг болохоос хөтөлбөр биш юм. Тийм учраас хэлэлцэх үүд хаалгыг нээж өгөөд хуульэрхзүйн хувьсгал хийнэ.
-УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо шалгасан асуудлаа шүүхэд өгч болно.
 
-Сумын Засаг даргыг иргэд сонгоно. Төлөөллийн ардчиллыг бий болгоно. 
 
-Аймгийн төвүүд хот байх эрхзүйн үүдийг нээж өгч байна. Дархан, Эрдэнэт хот болно. 
 
-Төрийн ой санамж, төрийн албан хаагчдыг тогтвортой ажилуулна.
 
-Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг л удаа томилдог болно.
 
-Цөөнхийн эрх мэдэл хангагдахаас гадна Хяналт шалгалтын хэсэгт заавал орно.
 
-Засгийн газар тогтвортой гэхээсээ илүү хариуцлагатай ажилладаг болно.
 
-Монгол Улс задрал уу биш нэгдэл руу явна.
 
-Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулинд оруулбал нэгдсэн ойлголтод хүрээгүй. 
 
-Нийгмийн өөрчлөлтүүд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага болсон. 
 
-Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт МАН, АН-ын дотоод асуудал биш. Ард түмний хөгжил, дэвшлийн асуудал юм. 
 
-Дордуулсан 7 өөрчлөлт, шүүхийг өөрчилъе, байгалийн баялгийн тэгш хуваарилалт, давхар дээлээ тайлах гэх мэт асуудлуудыг улс төрийн хүчнүүд олон жил ярьсан. Санал нэгдсэн гэж ойлгож ирсэн. 
 
-Тогтолцооны хямрал гэхээсээ илүү сахилга хариуцлагатай байх үе рүү явж байна. Эрх мэдлийн тэнцэтгэл алдагдсан байна.
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих