ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Эрэлч нохойн алба хамтран энэ сарын 14-15-нд шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийжээ.

Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг далд хэрэглэгчдийг илрүүлэх зорилготой байв.

Шалгалтаар 40 иргэнийг хар тамхи илрүүлэгч тестээр шалгахад зургаан хүнээс хар тамхи илэрчээ. Тиймээс тухайн иргэдэд холбогдох хэргийг хуулийн байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдоод байгаа юм.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих