ӨМНӨГОВЬД ЦЭРЭГ БУУДУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
ӨМНӨГОВЬД ЦЭРЭГ БУУДУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Одоогоос 10-аад хоногийн өмнө Өмнөговь аймгийн ... дугаар цэргийн ангид харуулд гарч байсан байлдагч буудуулсан хэрэг гарсан талаар зарим мэдээллийн эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн 167-р цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан хэрэг гарсан байна. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан байна. Байлдагч Б нь өнгөрсөн оны 10-р сард цэргийн албанд татагдсан нэгэн байжээ.

Хэрэг гарсан даруйд шархагдсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа талаар эх сурвалж дурьдсан байна. Харин  одоогоор байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байгаа гэнэ.

Зарим эх сурвалжийн мэдээллээр байлдагч харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан гэх тайлбарыг цэргийн ангиас нь өгч байгаа гэх мэдээлэл байна. Гэвч харуулын цэргийн буу сумгүй байдгийг эх сурвалж нотолж байгаа юм. Ямартай ч, цэргийн эрдэмд суралцахаар явсан хүү бууны шархтай, азаар амьд үлдээд байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих