ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖ МАНСУУРСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖ МАНСУУРСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хууль бус хэрэглээг хязгаарлах, далд хэрэглэгчдийг илрүүлэх зорилгоор НПГ, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, ЦДЦСНТ-ийнэрэлч нохойн алба, Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран шөнийн цэнгээний газар буюу шөнийн клубуудэд хяналт, шалгалтыг зохион байгуулжээ.

Шалгалтын үеэр 40 иргэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шээснээс илрүүлэгч анхан шатны тест тавьж үзэхэд 6 иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь илэрсэн байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдсон гэх мэдээлэл байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын 19-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын хилийн боомтоор сэтгэцэд нөлөөт “мөс” гэгч бодисыг БНХАУ-аас хууль бусаар нэвтрүүлэн тээвэрлэснийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих