СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОРХОН ГОЛД ХОЁР ИРГЭН ОСОЛДЖЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОРХОН ГОЛД ХОЁР ИРГЭН ОСОЛДЖЭЭ

Урин дулаан цагт гол усанд осолдож амиа алдах харамсалтай хэрэг онцгой байдлын албанд бүртгэгдсээр байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Орхон голд өчигдөр хоёр иргэн живж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 20-21 насны эрэгтэй Э, О нар нь голын усанд орж байхдаа осолдож нас барсан тухай дуудлага тус аймгийн онцгой, цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу аврах багийнхан голын уснаас цогцсыг гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Уг хэргийг одоогоор тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих