Д.ДАГВАДОРЖ: АРХАНГАЙ АЙМАГ МИНИЙ ЭЭЖИЙН НУТАГ! ЭЭЖИЙНХЭЭ НУТГИЙГ УХАЖ БУСИНУУЛАХ УУ?
Д.ДАГВАДОРЖ: АРХАНГАЙ АЙМАГ МИНИЙ ЭЭЖИЙН НУТАГ! ЭЭЖИЙНХЭЭ НУТГИЙГ УХАЖ БУСИНУУЛАХ УУ?

Сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн талаар Архангайд УРАН олборлох гэж байна хэмээн мэдээлэл сүүлийн өдрүүдэд тараад байгаа билээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

"Миний бие Asashoryu Dagvadorj Монголдоо фэйсбүүкийн дагагчийн тоогоор эхний 2-рт явдаг! Аса лайв бодит байдлыг Монголчуудтайгаа хуваалцаж явахыг хүсдэг! Элдэв тавилт, пялдагдалт байдаггүй! Надаас гарах зан характер тэр чигээрээ л байдаг! Би элдэв хийсвэр худлаа зүйлд ясандаа дургүй! Яагаад гэвэл би!!! Би өөрөөрөө одоогийн энэ нийгэмд хөл зэрэгцээд явж байгаад оршино! 

Хийж бүтээж ирээдүйд шаналаж явдаг нэгэн! Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч улсад хүүхэд нас, залуу хангал насаа үдсэн учир эх орноо хөгжилтэй болоосой гэж чин сэтгэлээсээ бодож шаналдаг! Та, чи хэн бай фэйсбүүкийн буянаар "Asashoryu Dagvadorj"-oor орж шууд надтай харьцдаг!!! 

Та нар л мэдэхгүй дээ, надад өдөрт түмэн жаргал, зовлон тооцсон мессеж ирдэг!!!! 

Хаяа би боддог юм!!! Би хэний төлөө амьдраад байнаа гэж!!!! 

Чадлынхаа хэрээр дэмжээд туслаад явдаг!!! 

Тэр болгоныг энд ярих бичих утгагүй зүйл! 

Гэхдээ би Монгол хүн, Монгол эх орноороо бахархаж, жаахан ч болов тустай зүйл байвал дэмжээд явчих юмсан гэж их хүсдэг дээ! 
Хүн намайг онгироо сагсуу гэж хэлдэг! Ийм болоод төрчихсөн хүнийг тэгээд яах юм одоо?!!

Хүнд гай тарихгүй л явах хэрэгтэй гэж яс махандаа хүртэл ойлгосон хүний хувьд бичиж байна!

Чин үнэндээ надад дургүй хүн зөндөөн л байгаа! Харин тэр хүмүүс хэзээ ч намайг хараагүй үзээгүй хүмүүс! Үзсэн бол өнгөр бодолтой хүмүүс! 

Архангай аймаг миний ээжийн нутаг! Эхийнхээ хэвлийнээс төрж бойжсон хүн, ээжийнхээ нутгийг ухаж бусинуулах уу? Миний бодол тийм зүйлтэй эвлэрэхгүй! 

Хүн насны нэг л жаран!!!! Буцаад бид бүгдээрээ газартаа шингээд алга болно!!! Тэрнийг би бид бүгдээрээ бодох хэрэгтэй!!! 
Эцэст ийм хүн нинжа царайлаад явах уу?" хэмээсэн байна.

Эх сурвалж: Zuv.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих