Г.БАТХҮҮ АГСНЫГ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ НАС БАРСАН ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
Г.БАТХҮҮ АГСНЫГ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ НАС БАРСАН ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү 2019.05.17-ны  өдөр Төрийн ордонд амь насаа алдсан бөгөөд хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. 

Түүний амь насаа алдсан явдлыг хууль хяналтынхан одоог хүртэл  мөрдөн шалгасаар байгаа. Тэрчлэн тус хэргийн шалгалтын явц, шүүхийн шинжилгээний хариу удаашралтай явагдана гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өмнө мэдэгдсэн.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт талийгаачийн задлан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарсан талаар өнөөдөр зарим мэдээллийн эх сурвалжууд хөндлөө. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Урьдчилсан дүгнэлтэд талийгаачийн цуснаас алкоголь илэрсэн ч гаднын нөлөөгүй нас барсан” болохыг дурджээ. 

АРДЧИЛАЛ.МН                

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих