ҮҮЛЭНД ЗОРИУД НӨЛӨӨЛӨХӨӨР 386 ПУУЖИНГ АШИГЛАЖЭЭ
ҮҮЛЭНД ЗОРИУД НӨЛӨӨЛӨХӨӨР 386 ПУУЖИНГ АШИГЛАЖЭЭ

Цаг агаарт зориуд нөлөөлөх ажиллагааны явцын тайланг Цаг уур орчны шинжилгээний газраас тайлбарлав. Энэ оны дөрөв болон тавдугаар сард 21 аймаг, Улаанбаатар хотын бүс нутагт үүлэнд зориуд нөлөөлж хөрсний чийгийг тэтгэх, хуурайшилтын нөлөөг бууруулах, ой хээрийн түймэр гарахаас урьдчиланэ сэргийлэх, гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 38 экспедиц давхардсан тоогоор 175 удаа ажиллагаа явуулжээ. Нийт 386 ширхэг пуужин  зарцуулсан байна.

БНХАУ-аас худалдан авахаар гэрээ байгуулагдсан “JFJ-1A” загварын 1260 ширхэг пуужинг хүлээн авч, ОБЕГ-ийн “Үндэсний аврах бригад”-ын зориулалтын агуулахад хүлээлгэн өгчээ. Энэ хүрээнд газар тариалангийн бүс болох Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт 11 экспедиц 34 удаагийн хээрийн гаралтаар 91 удаа зориудаар хур тунадас буулгах ажиллагаа явуулсан юм. Ингэхдээ 176 ширхэг пуужин зарцуулсан ажээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих