ХОТЫН УДИРДЛАГУУДЫГ “ШАР ХАШЛАГА”-НЫ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГАЖ БОЛЗОШГҮЙ
ХОТЫН УДИРДЛАГУУДЫГ “ШАР ХАШЛАГА”-НЫ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГАЖ БОЛЗОШГҮЙ

Нийслэлийн автозамын дунд байрлуулсан хашлагыг БНХАУ-аас 700 гаруй сая төгрөгөөр худалдан авсан гэх мэдээлэл бий. Харин дээрх хашлага нь өнгөрөгч амралтын өдөр салхинд нурж замын хөдөлгөөнд оролцож байсан автомашинуудад гэмтэл учруулсан. Улмаар нурсан хашлагуудыг хот тохижилтын газраас хураан авсан бөгөөд энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очиж нөхцөл байдалтай танилцаж, хашлага нийлүүлсэн компани, сонгон шалгаруулалт, тендер зарласан эсэх мэдээллийг авчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, ЗГХЭГ-аас уг хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгуулж болзошгүй байгаа ажээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих