ШУМБАГЧ ДРОН ДАЛАЙН ГҮНИЙ СУДАЛГААНД ДЭВШИЛ АВЧИРНА
ШУМБАГЧ ДРОН ДАЛАЙН ГҮНИЙ СУДАЛГААНД ДЭВШИЛ АВЧИРНА

АНУ-ын Хьюстонд төвтэй Ocean Infinity далайн ёроол судлалын бяцхан компани өнгөрсөн 11 дүгээр сард хоёр ч чухал нээлт хийлээ. Эхнийх нь эргийн харуул хийж яваад сураггүй болсон Аргентины тэнгисийн цэргийн San Juan хөлгийг олсон явдал. Хоёр дахь нь Өмнөд Солонгосын хүдэр тээвэрлэгч Stellar Daisy ачаа тээврийн онгоцны сэг. Аль аль нь нь сураг алдраад жил гаруй болсон юм. Хоёрхон жилийн түүхтэй залуу компанийн амжилтын нууц нь багаар ажиллах буюу далайн ёроолын асар уудам газрыг найман дрон ашиглан самнаж хайдагт оршино.

Хүн төрөлхтөн далайн гүнийг судалж ирсэн технологид дроны хэрэглээ эргэлт авчирлаа. Одоохондоо та бид Улаан нүдэн гарагийн гадаргууг далай тэнгисийн ёроолоос илүү сайн мэдэж байгаа. Тэнгисийн ёроолыг сканнердаж “тэмтрэх” технологи өдгөө асар нарийвчлалтай боллоо. 

Ашгийн бус хоёр байгууллага хамтран хэрэгжүүлж буй Seabed 2030 нэртэй төслөөр 2030 он гэхэд дэлхийн бүх далай тэнгисийн ёроолын иж бүрэн зураглал боловсруулахаар төлөвлөж байна. Энэхүү хүчин чармайлтын үндсэн цөм нь Ocean Infinity-гийн шумбагч дроныг үйлдвэрлэж буй Kongsberg Maritime AS хэмээх Норвегийн компани.

Seabed 2030 төсөл 2017 онд эхлэх үед зургаахан хувьтай байсан далайн ёроолын зураглалын судалгаа эдүгээ 15 хувьд хүрээд байна.

Тус компанийн Hugin шумбагч дрон нь орчин үеийн робот технологийн хүчин чадлын бэлгэ тэмдэг болж байгааг Kongsberg-ын далай тэнгисийн судалгааны салбарын дэд ерөнхийлөгч Бьёрн Ялвиг тайлбарласан юм. Hugin шумбагч 20,000 фут буюу 6,000 метрийн гүнд 72 цаг тасралтгүй судалгаа явуулах чадвартай. Нэг шумбагчийн үнэ суурилуулсан багаж төхөөрөмжөөсөө шалтгаалаад 5­10 сая ам.доллар. Hugin маш найдвартай тул “далайн ёроол руу илгээсэн л бол эргээд ирэх нь баталгаатай” хэмээн Ялвиг өгүүлэв. Шумбагчид суурилуулсан төхөөрөмж нь арван жилийн өмнөх технологитой харьцуулахад тав дахин их талбайг 10 дахин нарийвчлалтай самнаж чадна.

Таван жилийн өмнө Нидерландын хайгуул, гео шинжлэх ухааны Fugro NV компани осолдсон Malaysia Airlines MH370 нислэгийн онгоцыг Энэтхэгийн далайгаас хайх ажлыг гүйцэтгэсэн. Тухайн үед сонар төхөөрөмжийг урт кабелийн үзүүрт бэхлэн далайн ёроол рүү илгээж, мэдээллийг нь онгоцны тавцан дээр шинжилж байсан юм. Өдгөө тус компани ийм ажлыг завинаас бус эргээс удирдаж, зарим хайгуулыг огт хүний оролцоогүй гүйцэтгэдэг болсон.

Seabed 2030 төсөл 2017 онд эхлэх үед зургаахан хувьтай байсан далайн ёроолын зураглалын судалгаа эдүгээ 15 хувьд хүрээд байна. Зураг зүйг үндсэндээ Fugro, Ocean Infinity болон бусад компаниас орж ирдэг өгөгдөлд түшиглэн боловсруулж байгаа юм. Ийм судалгаа нь далайн ёроолоор интернэт кабель, эрчим хүч дамжуулах хоолой татах тохиромжтой маршрутыг тодорхойлоход тустай. Мөн дэлхийн дулаарал зэрэг илүү ноцтой шинжлэх ухааны асуултад ч хариу олоход үр дүнгээ өгнө хэмээн Нью Хэмпширийн их сургуулийн Эргийн бүс, далайн зураг зүйн төвийн захирлын хувиар Seabed 2030 төсөлд оролцогч Ларри Мэйер тайлбарлав.

“Усны дулаан, хүйтэн урсгал далайн ёроолын уул нуруу, хөндий зэрэг орчин нөхцөлөөс ямар хамааралтайг тодорхойлоход гүний судалгаа суурь мэдээлэл болж өгнө” хэмээн Мэйер өгүүлсэн юм.

Далайн ёроол өнөө хэр нууцлаг хэвээрээ. Fugro компани MH370 онгоцыг илрүүлж чадаагүй 2014 оны хайгуулын талбайтай харьцуулахад Ocean Infinity 15 дахин их талбайг ердөө тавхан сард илүү нарийвчлалтай гүйцэтгээд байгаа ч үр дүнгүй хэвээр.

Жефф Вайз

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих