УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна
УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна Д.Мөнх-Эрдэнэ Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа. Тэрээр Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртжээ.

Хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод баригдсан БНТУ-ын Истанбул  дахь Консулын газрын  дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын дуулиан замхараагү байхад Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл тарж эхэллээ.

Д.Мөнх-Эрдэнэ Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа. Тэрээр Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртжээ.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж.

image_5cfd8f315402c УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Хамгийн эхлээд тэр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашиныг  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлжээ.

image_5cfd8f5ddeed4 УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих