ЗАМЫН-ҮҮДИЙН ДАРГА НАР “УЛСЫНХАА ҮҮД ХААЛГЫГ ХҮНДЭТГЭХ БИШ ХӨРӨНГӨЖИХ НҮДЭЭР ХАРДАГ” ГЭВ ҮҮ?
ЗАМЫН-ҮҮДИЙН ДАРГА НАР “УЛСЫНХАА ҮҮД ХААЛГЫГ ХҮНДЭТГЭХ БИШ ХӨРӨНГӨЖИХ НҮДЭЭР ХАРДАГ” ГЭВ ҮҮ?

Манай улсын үүд болсон Замын-Үүд боомт хөгжлөөрөө хаяа дэрлэх БНХАУ-ын Эрээн хотоос тээр хол хоцорчээ. Ер нь жиших ч онцгой зүйл огтоос үгүй аж. Тэнд олон мянган иргэд ирэн, очин суурьшиж аж төрж буй ч өнөөх л бахь байдгаараа. Өөдөлж өнгө орсон зүйлгүй. Харин тэгтэл хажуудах БНХАУ-ын Эрээн хот өдрөөс өдөрт өнгө нэмэх. Гэтэл манай Улсын хилийн боомтууд өнгө алдсаар.

Саяхны нэгэн өдөр Замын-Үүд боомтоор хил давсан Монгол Улсын иргэн өөрийн цахим хуудаснаа тэндэхийн дүр төрхийг тодоор буулгаж, халаглажээ.

Тодруулбал, тус иргэн Замын-Үүд боомтоор гарах хооронд Улсынхаа алтан босго болсон хилийн боомтын бодит, үнэн төрхийг сая олж харжээ. Тэр тухайгаа иргэн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Монгол Улсын хамгийн их хүн зорчдог, хамгийн их мөнгө олдог Замын-Үүдийн боомт. Улс гэрийн минь өмнөд хаалга. Энэ дөрвөн жил ийм л замаар цүнхээ мөн ч олон чирлээ дээ наашаа цаашаа. Ганц хүрз цемент наалгүй хэдэн ч жил өнгөрснийг бүү мэд. Хэчнээн олон эмэгтэйчүүд үүгээр үйлээ үзэн цүнхээ чирснийг, хэчнээн олон хятадууд арчаагүй ч улс бол доо гэж бодон улсын минь босгыг хүндэтгэх сэтгэлгүйгээр чанга гишгэснийг бүү мэд... Цаг хугацаанд юу өөрчлөгдөв. Тэд биш, Бид арай л арчаагүй байгаа юм биш үү... Замын-Үүдийн боомтын ДАРГА нар хувийнхаа маш тансаг, мангар том байранд амьдрахдаа Улсынхаа үүд хаалгыг хүндэтгэх биш хөрөнгөжих нүдээр хардаг нь халагламаар бас харамсмаар...” гэжээ.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [1]

бичих
  1. *.212.119.67 2019-06-10 16:42:50
    Alba haasan eh orni mini urd hil!

Сэтгэгдэл бичих