"ӨНӨР БҮЛ" АСРАМЖИЙН ГАЗАРТ ГАЛ ГАРЧ, 78 ХҮҮХЭД ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

“Өнөр бүл” хүүхдийн төвд 2019 оны зургадугаар сарын 8-ны өглөө 09.40 цагийн үед гал гарч, төвийн хоёрдугаар давхар бүхэлдээ шатсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар тус төвд байрлах 78 хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгдэж, үлдсэн хүүхдүүдүүдийг цэцэрлэгийн байр руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Харин эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдэд яаралтай үзлэг хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 13 хүүхдийг хэвтүүлэн эмчилсэн байна.

Эдгээр хүүхдүүдээс 12 хүүхдийн биеийн байдал гайгүй болсон тул ням гарагт эмнэлгээс гаргажээ. Харин нэг хүүхэд нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  

Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд цахилгааны саатлаас гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Галын ослын дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм байна. Тус төвд 2-18 насны 190 орчим хүүхэд амьдардаг билээ.

АРДЧИЛАЛ.МН

                                                                                                                      

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих