ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 26 АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ
ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 26 АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчиллын хяналт шалгалт хийжэ, худалдааны 1454, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 655, нийт 2109 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Үүнээс эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоол үйлдвэрлэл үйлчилгээний 26 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж,  худалдааны 171 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ.

Шалгалтаар нийт 3009 зөрчил илрүүлж 1969 зөрчил буюу 65.4 хувийг арилгуулж,  49 аж ахуйн нэгжид 43000.0 мянган төгрөг, 23 албан тушаалтанд 7400.0 мянган төгрөг, 30 иргэнд 6300.0 мянган төгрөг, нийт 56800.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Хадгалалтын хугацаа дууссан 93 нэр төрлийн 531 ширхэг 1306.3 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хурааж, хууль бусаар олсон 58.5 мянган төгрөгийг улсын орлогод оруулахаар хураан авч, нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн байна. 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих