ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Тавдугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд Олон улсын эрчим хүчний чуулган болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт үргэлжилнэ.

09.00 цагт “Холидей Инн” зочид буудалд “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” үндэсний чуулган болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Бишрэлт” зочид буудалд Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Хөдөлгөөнт холбооны хөгжил ба эрүүл мэнд" семинар зохион байгуулна.

11.00 цагт Тариалан эрхлэлтийг дэмжих санд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт болно. Утас: 88087892

11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатар Травэл экспо 2019” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

11.00 цагт ЭМЯ-ны гадна талбайд эцэг, эхчүүд сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын асуудлаар хариуцлага нэхэж жагсана. Утас: 80276161

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Монголын үндэсний уламжлалт зан үйлийн өргөө" ТББ-аас эрчмийг зөв хэрэглэх монгол уламжлалт аргуудыг шинжлэх ухаан баталсан талаар мэдээлнэ.

11.40 цагт “Русский Гимнази" сургуульд Ардын уран зохиолч Т.Галсангийн гэрийн номын сангийн нээлт болно. Утас: 99109085

12.00 цагт Төв цэнгэлдэх хүрэлээнгийн гадна талбайд зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” өдөрлөг болно. Утас: 88108410

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд БСШУСЯ, ХӨСҮТ-өөс "Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь"  аяны талаар мэдээлнэ.

12.00 цагт Сүхбаатар талбайд "Номын баяр-2019" болно.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих