10 САЯ АМ.ДОЛЛАРЫН АВЛИГЫН АСУУДЛЫГ ШАЛГАХ ЧИГЛЭЛИЙГ Ц.НЯМДОРЖИД ӨГЧЭЭ
10 САЯ АМ.ДОЛЛАРЫН АВЛИГЫН АСУУДЛЫГ ШАЛГАХ ЧИГЛЭЛИЙГ Ц.НЯМДОРЖИД ӨГЧЭЭ

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн цацагдаад буй.

Тэгвэл энэ асуудлыг шалгаж, тогтоох чиглэлийг Ерөнхий сайд Хууль зүйн сайд Ц.Нямдоржид өгсөн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр энэ талаар “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээс 10 сая ам.доллар авсан бол үнэнээ хэлээд хэвлэлийн бага хурал хий гэсэн. Бүгд тийм зүйл байхгүй гэсэн. Энэ асуудлыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шалгаж тогтоох чиглэлийг өгсөн. Энэ мэдээ нэг талдаа улс төрийн зорилготой байж магадгүй. Үнэхээр тийм хэрэг байвал хууль хяналтын байгууллагаар тогтоох байх. Хууль зүйн сайд өнөөдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт 10 сая америк долларыг хэн нэгэн авсан гэдэг мэдээлэл албан ёсоор орж ирээгүй гэдгийг мэдээлсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих