ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХОЁР ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЖЭЭ
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХОЁР ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЖЭЭ

Өвөрхангй аймгийн тахилгат Зүүнхайрхан уулыг тайх ёслол 2019 оны зуны эхэн сарын шинийн 8-ны өдөр тохиож, энэ үеэр “Өндөр гэгээний авшиг-2019” зүүн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулсан.

Их насны морьдын уралдаанд 70 гаруй хурдан хүлэг уралдсанаас 7 хүүхэд мориноосоо унаж, 2 хүүхэд хүнд гэмтэн сумын эмнэлэгт хүргэгджээ. Цаг агаарын нөхцөл байдал тааруу, халтиргаа гулгаа ихтэйгээс гадна үлийний нүх их байсан нь хүүхдүүдийн унах шалтгаан болсон байна. Нэг хүүхэд нь ухаангүй аймгийн БОЭТ-д хүргэгдэн ирсэн бөгөөд одоогоор биеийн байдал харьцангүй сайжирчээ.

Зөвшөөрөгдсөн хугацаанд уралдаан болсон хэдий ч цас шуурга ихтэй үед олныг хамарсан үйл ажиллагааг явуулж, ялангуяа хурдан морины уралдааныг зохион байгуулан бага насны хүүхдүүдийг эрсдэлтэй байдалд хүргэсэнд олон хүн шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих