ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ МАРГААШ НЭЭНЭ
ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ МАРГААШ НЭЭНЭ

Яармагийн гүүрний хойноос урагшаа явах чиглэлийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06.00 цагт нээнэ гэж Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Тус чиглэлд  хийгдэж буй зам засварын ажил графикийн дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байгаа. Төлөвлөсөн хугацааны дагуу уг ажлыг өнөөдөрт багтаан дуусгах аж.

Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан тул хотын төвөөс "Чингис хаан" олон улсын нисэх буудал орох зам ачаалалтай байгаа юм. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар өнөөдрийн байдлаар ХУД-ын Тээврийн цагдаагийн албаны найман албан хаагч ажиллаж байгаа юм байна.

 ХУД-ийн ТЦА-ны алба хаагчид уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа юм. Төлөвлөсөн хугацааны дагуу маргааш гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Яармагийн гүүрний зам засварын ажилтай холбогдуулан хөдөлгөөн ихтэй байгаа тул зорчигч та нислэгийн цагаасаа хоцрохгүйн тулд цагаа зөв тооцоолж гарахыг холбогдох албаны хүмүүс зөвлөв.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих