ЖОЛООНЫ ЭРХЭЭ СЭРГЭЭЛГЭХ, ШИНЭ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ БОЛ МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ОЧООРОЙ
ЖОЛООНЫ ЭРХЭЭ СЭРГЭЭЛГЭХ, ШИНЭ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ БОЛ МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ОЧООРОЙ

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох ба жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг  төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ” гэлээ.

Мөн “Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага “Бяцхан зорчигч” аяны хүрээнд “Амин хариуцлага” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Хүүхдийн хамгаалах суудлыг тогтмол ашиглах нь хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлийг 90 хүртэлх хувиар, хүнд бэртэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг байна. Хүүхдийн амь насыг хамгаалах боломжтой ийм зүйлийг хэрэглэх асуудлыг гаргаж тавихаар ийнхүү ажиллаж байгаа аж.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр

Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн харилцаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ

 Автомашины үзлэг оношилгоог хийнэ

Торгуультай холбоотой мэдээлэл, лавлагааг өгнө

Урлагийн тоглолтууд болно

Замын хөдөлгөөний дүрмийн сургалт, сурталчилгаа зохион байгуулагдах болон “Бяцхан зорчигч” аяны нээлт гэх мэт арга хэмжээ зохион байгуулагдана.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих