Эрдэнэзуу хийдийн хамба Баасансүрэн ламын Жанрайсэг бурхны зүрхэн тарнийг хөгжөөх номын хурал энэ сарын 18-нд UB palace  их танхимд болно
Эрдэнэзуу хийдийн хамба Баасансүрэн ламын Жанрайсэг бурхны зүрхэн тарнийг хөгжөөх номын хурал энэ сарын 18-нд UB palace их танхимд болно Зүгээр л хайрла

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай 

Нулимстай нүдийг арчиж хайрлаарай 

Чи бидний орчлон ганцхан шүү 

Амьдралыг зүрхэндээ тэтгэж хайрлаарай

Жанрайсэг бурхны шидэт зүрхэн тарнийг хөгжөөхөд таныг даган баясахыг урьж байна. Өнөөдөр амьдралд бид хайр гэдэг зүйлээр л дутагдаж байна. Тэгэхээр амьдралыг зүрхэндээ хайрлахаас гадна бусдад тэр хайраа түгээх хэрэгтэй. Хүн юу хайна түүнийгээ л олдог. Нэг архинд дуртай хүн хүүхэмсэг хүн хоёр гадаадад явж байсан гэдэг. Гэтэл хүүхэмсэг нь хаашаа л харна буудал байна гэсэн бол архинд дуртай нь хаашаа л харна дэлгүүр гэсэн гэдэг. Өөрсдийнхөө л хайсныг олдог нь хүний шинж. Тэгэхээр та сайн сайхныг хайвал тэр хэмжээгээр л таньд сайн сайхан тохионо. Өнөөдөр нэгнийгээ муулдаг буруутгах биш та өөрөөсөө л бурууг хайх хэрэгтэй  Эрдэнэзуу хийдийн хамба лам Баасансүрэн хайрыг түгээхэд уриалж байна. 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих