Д.САРАНГЭРЭЛ: 15-Р СУРГУУЛИЙН 38 ХҮҮХЭД, НЭГ БАГШ СҮРЬЕЭТЭЙ ГЭХ ОНОШТОЙ ГАРСАН
Д.САРАНГЭРЭЛ: 15-Р СУРГУУЛИЙН 38 ХҮҮХЭД, НЭГ БАГШ СҮРЬЕЭТЭЙ ГЭХ ОНОШТОЙ ГАРСАН

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд сүрьеэгийн халдвар гарч, 529 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь сорилоор батлагдсан талаар бид мэдээлэлсэн.

Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг болон Эрүүл сайд Д.Сарангэрэл нар дөнгөж сая мэдээлэл өгсөн юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн тохиолдол гарч байгаа юм байна. Урьдчилсан байдлаар тус сургууль дээр 38 хүүхэд, нэг багшийг сүрьеэгийн халдвартай байна гэдэг оношийг ХӨСҮТ-ээс гаргасан. Одоо эмчилгээний асуудал яригдаж байна. Эмчилгээг хийхдээ хүүхдүүдийн эцэг эхтэй уулзаж, мэдээлэл өгч ойлголцох үүднээс 15-р сургууль руу ХӨСҮТ-ийн багийн Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилчдыг томилон ажлуулж байна. Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Харин өвчтэй байсан багшийг ХӨСҮТ-ийн бичгээр буцаан ажлуулсан гэх багшийн асуудал дээр ХӨСҮТ-ээс бүрэн эдгэсэн, сүрьеэгүй гэсэн баталгаажуулсан бичиг хийж өгдөггүй. Харин эмчлээд гаргалаа гэсэн лист бичиж өгдөг. Сүрьеэгийн халдварыг нуусан гэх мэдээлэл надад байхгүй. Бид тодруулах болно” гэсэн тайлбарыг өглөө.

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг: “Намайг өнгөрсөн долоо хоногт орон нутагт явж байхад энэ мэдээлэл ирсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ дээр энэ асуудалтай холбоотой ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа гэсэн. Манай яаман дээр нарийн мэдээ ирээгүй байна. Өвчтэй байсан гэх багшийн талаар надад ирсэн мэдээллээр 2017 онд ажлаас нь чөлөөлөөд бүрэн эдгэсний дараа ажилд нь оруулсан гэсэн. Одоохондоо ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Дутуу мэдээллээр иргэдэд буруу зөрүү мэдээлэл өгч болохгүй. Сургуулийг карентилах асуудал дээр ч мөн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж гаргана. Хичээлийг түр зогсоох гэхлээр элсэлт төгсөлтийн асуудлууд яригдаж байгаа учраас боломжгүй байна.Тухайн сургуулийн байранд хичээлэх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарах юм бол тухайн сургуулийн үйл ажиллагааг яаралтай зогсооно.  Одоогоор тус сургуульд  суралцаж байгаагаа хэдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн эсэх нь тодорхойгүй байна. Хаана хариуцлага алдсан бэ? гэдгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтооно” гэлээ.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих