НИЙСЛЭЛИЙН 15 ДУГААР СУРГУУЛИЙН 529 ХҮҮХЭД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВЧЭЭ
НИЙСЛЭЛИЙН 15 ДУГААР СУРГУУЛИЙН 529 ХҮҮХЭД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВЧЭЭ

Яг одоо нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн эцэг эхчүүд тус сургуулийн захиргаа, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэнд шаардлага хүргүүлээд байна. Учир нь тус сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвараар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Иймээс нэн яаралтай тус сургуулийг хааж, шаардлагатай арга хэмжээ авахыг эцэг эхчүүдийн зүгээс шаардаж байна.

 Анх 2017 онд 15 дугаар сургуулийн биеийн тамирын багш сүрьеэ өвчний оноштойгоор эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Иймээс нийслэлийн боловсролын газраас уг багшийг чөлөөлөөд байсан ч ХӨСҮТ-ын хариуцсан эмч  багшийг бүрэн эдгэрсэн "эрүүл" гэх бичиг гаргаж, ажилд нь буцаан авчээ. Одоогийн  байдлар сүрьеэгийн сорил хийлгэж, энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Иймээс эцэг эхчүүдийн зүгээс халдварын тархалтыг зогсоох, дамжуулахгүй байхад чиглэсэн шийдвэртэй алхам хийхийг холбогдох албаныхнаас шаардаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих