БЗД-ИЙН 26 ДУГААР ХОРООНЫ ОРШИН СУУГЧДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ УСЫГ ХЯЗГААРЛАЖЭЭ
БЗД-ИЙН 26 ДУГААР ХОРООНЫ ОРШИН СУУГЧДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ УСЫГ ХЯЗГААРЛАЖЭЭ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах зарим орон сууцны хорооллуудын  хэрэглээний усыг хязгаарлаад 24 цаг болж байна. Учир нь Ус сувгийн удирдах газраас 400 миллитрийн инженерийн шугам сүлжээгээ ашиглалтад оруулахаар засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаагаас ийнхүү хэрэглээний усыг түр хугацаагаар хязгаарлажээ.

Засвар шинэчлэлтийн ажлыг өнөөдөр өдрийн 15.00 цагт дуусгахаар ажиллаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор Ус сувгийн газраас ус тасарсан хорооллын айл өрхүүдэд найман машинаар ус түгээж байгаа аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих