ЦАС ОРУУЛДАГ ДАРГА
ЦАС ОРУУЛДАГ ДАРГА

Хэд хоног цасаар шуурч, зарим нутгаар хаваржилт хүндрэх шинжтэй болоод байна. Сүрэг тэмээ босоогоороо цасанд дарагдаж, мөсөн давхаргад дарагдсан байгаа зурагнаас говийн аймгуудад цаг агаар хэрхэн хүндэрсэн тухай ойлголтыг авч болох юм.

Тэгсэн энэ нь байгалийн онц аюултай үзэгдэл бус харин Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил гэх эрхмийн гандан хийдийн лам нарыг урьж, овоо тахиж, ном хуруулсантай холбоотой үйл явдал гэнэ.

Энэ тухай Төв аймгийн Эрдэнэ сумын албан ёсны цахим хуудсанд “Төв аймгийн БОАЖГ-ын дарга гандан хийдийн лам нартай аймгийн сумдуудаар овоо тахиж, ном хуруулсан сайхан ажил зохион байгуулсан нь үр дүнгээ өглөө” гэж бичжээ.

Гэтэл тус мэдээллийг үзсэн иргэд цахим орчинд бухимдаж цас оруулдаг хурган даргыг ихэд шүүмжилжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр нийт нутгаар орсон тэрхүү тэнгэрийн хур зарим нутагт баяр баясал бус балаг тарчихсан юм. Тиймээс л цас оруулдаг даргад Эрдэнэ сумынханаас бусад нь эгдүүцэж эхэлжээ.

Тэрч байтугай их хэмжээний цас орсноос үүдэн зэргэлдээ сумдуудад нь олон тооны мал уруудаж, хорогджээ. Тодруулбал, Төв аймгийн Баяндэлгэр суманд тус цасны улмаас 350 гаруй толгой мал хорогджээ. Өнөөдрийн байдлаар малчид цасан шуурганд уруудсан малаа татаж авахаар эрэлд явж байгааг Баяндэлгэр сумын удирдлагууд хэлж байна.

Их цасны улмаас ийм л хүндрэл хөдөөгийн малчдад тулгарчээ. Гэвч Эрдэнэ сумын төвд суугаа суудлаасаа өндийдөггүй зарим төрийн албан хаагчид төр захиргааныхаа албан ёсны цахим хуудастаа “Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил гээч нь хэдэн лам дагуулж давхиад цас оруулчихлаа” хэмээн тэнэглэж сууна.

 IBOOK.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих