НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД МОНГОЛ БИЧГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЖЭЭ
НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД МОНГОЛ БИЧГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЖЭЭ

Нэгдсэн үндэстний байгууллагын төв байрны үзэсгэлэнгийн танхимд монгол бичгээр хэвлэгдсэн орчин үеийн номын үзэсгэлэнг өчигдөр дэлгэжээ. Дэлхийн соёлт хүн төрөлхтний нэгдмэл холбоог бататгасан энэ түүхт танхим ийнхүү монгол бичгийн гайхамшигт дурсгал, монголчуудын өв соёлоор амьсгалж байна. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Үндэсний номын сангийн бэлтгэл солилцоогоор болон хувь хүмүүсээс цуглуулсан монгол бичгийн номууд, монгол бичгийн үнэт, нандин дурсгалуудын дээжээс дэлгэжээ. Тухайлбал, Монголын их хаадын атгаж явсан тамганы дардасыг хойморлуулан, "Монголын нууц товчоо"-гоо дээжлэн, Монгол Улсын Үндсэн Хуулиа дээдэлж, есөн цагаан сүлдээ залсан байна.  

НҮБ-ын төв байранд монгол бичгийн үзэсгэлэн нээгджээ

НҮБ-ын төв байранд монгол бичгийн үзэсгэлэн нээгджээ

НҮБ-ын төв байранд монгол бичгийн үзэсгэлэн нээгджээ

НҮБ-ын төв байранд монгол бичгийн үзэсгэлэн нээгджээ

Эх сурвалж: eagle.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих