МОНГОЛЫН ТОГООЧ НАР ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 12 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
МОНГОЛЫН ТОГООЧ НАР ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 12 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Солонгос улсын Дайжон хотод тогооч нарын олон улсын ур чадварын "B" зэрэглэлийн Korea Challenge Cup тэмцээн энэ сарын  11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 20 төрөлд 18 улсын 1098 тогооч өрсөлдсөнөөс Монгол улсыг төлөөлж 1 шүүгч 6 тогооч насанд хүрэгчдийн төрөлд амжилттай оролцлоо.

Монголын тогооч нар 5 төрөлд өрсөлдөж ганцаарчилсан болон багийн төрлүүдээс Му-ын мастер тогооч Б.Сугар 1алт , 2 хүрэл, Ахлах тогооч Д.Алтанцэцэг 1 мѳнгѳ , 3 хүрэл, Ахлах тогооч В. Баярбэлэг 3 хүрэл, 1 тусгай, Тогооч Б.Ѳсѳхбаяр 1 хүрэл , 1 тусгай, Тогооч Э.Энх-Эрдэнэ 1 хүрэл , 1 тусгай, Тогооч Б. Эрдэнэ-Очир тусгай байранд тус тус орсон байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих