Б.ХУРЦ МЭДҮҮЛЭГ ӨГЧ ЭХЭЛЖЭЭ
Б.ХУРЦ МЭДҮҮЛЭГ ӨГЧ ЭХЭЛЖЭЭ

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цагдан хорьж, улмаар цагдан хоригдох хугацаа дууссан ч үргэлжлүүлэн хорих шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс гаргасан билээ.

Ингэснээр тэрбээр энэ сарын 29-нийг дуустал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдах юм. 

Б.Хурц нь саатуулагдаж байх хугацаандаа нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байсан бол саатуулах хугацааг сунгасны дараа мэдүүлэг өгсөн байна. Ингэхдээ ТЕГ-ын зөвшөөрлөөр төрийн нууцад хамаарагдах мэдээллийг дэлгэлгүйгээр мэдүүлгээ өгч эхэлсэн байна.

Учир нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, нууцын зэрэглэлтэй мэдээллийг мэдэж байгаа албан хаагчид төрийн албанаас гарсан ч хоёр жилийн дотор ямар ч шатанд нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурсан байдаг аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих