А.ЭНХМАНЛАЙ НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГЫН СУУДЛЫГ МӨРӨӨДӨХ Ч ЭРХГҮЙ
А.ЭНХМАНЛАЙ НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГЫН СУУДЛЫГ МӨРӨӨДӨХ Ч ЭРХГҮЙ
Төрийн албан хаагч гэдэг  бол ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр ажиллах. Гэтэл энэ үүргээ умартсан хүмүүс төрийн албанд дархлагдаж, томоохон албан тушаалд томилогдсоор байна. Үүний нэг жишээ бол А.Энхманлай гэх эрхэм юм. Тэрбээр өмнө төрийн албанд ажиллаж байгаа хууль зөрчсөн хэд хэдэн үйлдлүүд гаргаж, шүүхэд дуудагдаж байв. Тодруулбал, 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр тухайн үеийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамж гарсан байдаг. Уг захирамжаар 757 иргэний хашааны газар эзэмших эрхийг баталгаажуулжээ. Гэтэл энэхүү 757 багтсан Г.Базарсүрэн, Л.Тунгалаг гэсэн хоёр иргэний нэр нэг газарт давхцаж, шүүхээс нэгнийх нь гэрчилгээг хүчингүй болгож байсан. Энэ бол тухайн үед дүүргийн газрын албан даргаар ажиллаж байсан А.Энхманлайгийн хариуцлагагүй хайнга хандаснаас үүдэлтэй хэрэг юм.

Мөн А.Энхманлай  БЗД газрын албаны даргаар очихоосоо нийслэлийн газрын албаны мэргэжилтэн хийж байхдаа мөн будлиан гутгаж нөхөр бололтой. Тодруулбал, “Сарны титэм”-ийн барилгын асуудал яригдаж байхад шүүхийн шийдвэрийг үл хайхран агуулахын газрыг 350 мянган ам.доллараар дамлан зарсан асуудал хөндөгдөж байв. Ийнхүү мэргэжилтэн байхаасаа эхлэн төрийн албыг хувийн алба болгож, хууль зөрчсөн эрхэм нийслэлийн газрын албаны даргын суудалд суухаар "хөөцөлдөж" эхэлсэн сурагтай. Түүний энэхүү хичээл зүтгэл тусаа өгч түүнийг нийслэлийн газрын албаны даргаар томилуулах тохироо хийгдээд байгаа аж. Улмаар түүнийг уг албанд томилуулах зохих ёсны шийдвэрүүд гарч АТГ-т холбогдох баримт бичгүүдийг нь хянуулахаар хүргүүлээд байгаа гэнэ.

Түүний хувьд мөн Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирлын албыг хашиж байсан юм.
 

П.ГОО
Эх сурвал: Оллоо.мн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих