ЧАНАРГҮЙ ДЭЭД СУРГУУЛИУДААС ЦӨӨЛНӨ
ЧАНАРГҮЙ ДЭЭД СУРГУУЛИУДААС ЦӨӨЛНӨ

Салбарын сайд Ё.Баатарбилэг чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлж МСҮТ-ийн тоог нэмнэ гэж ярьсан билээ.

Ер нь Засгийн газраас их, дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлогыг баримталж буй ажээ.

Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96 болж буурчээ.

Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ үнэлгээ хийсэн байна.
Үүнээс зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, гурван сургууль бусад сургуультай нэгдэж, дөрвөн сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих