СОЁМБОТ УУЛЫН ХАЖУУГИЙН МОДОНД ТҮЙМЭР ГАРЧЭЭ
СОЁМБОТ УУЛЫН ХАЖУУГИЙН МОДОНД ТҮЙМЭР ГАРЧЭЭ

Дархан цаазат Богдхан уулын Соёмбот уулын хажуугийн модонд түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид  ажиллаж байгаа бөгөөд одоогоор гал гарсан шалтгаан тодорхойгүй байна.

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих