НОБГ: БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛЫН ТАРХАЛТЫГ БҮРЭН ЗОГСООЛОО
НОБГ: БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛЫН ТАРХАЛТЫГ БҮРЭН ЗОГСООЛОО

Өнөөдөр 11.00 цагийн үед Богдхан ууланд түймэр гарчээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газарт галын дуудлага 11.10 цагт ирсэн бөгөөд нийслэлийн гал унтраах 10, 14, 30, 64 дүгээр анги, Аврах тусгай ангийн 100 гаруй хүн, гал унтраах машин зэрэг 10 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. НОБГ-аас "Галын тархалтыг бүрэн зогсоосон. Голомтод байгаа галыг унтраахаар ажиллаж байна. Нүдэн баримжаагаар 5-6 га шатсан байдалтай байна” гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих