ИЛ, ЗАДГАЙ АВТО ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА
ИЛ, ЗАДГАЙ АВТО ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ХУД-ийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах “Сүлд” авто худалдааны төв болон Нарны зам дагуух авто худалдааны төвийг нүүлгэн шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Авто худалдааны нэгдсэн төвийг байгуулж, автомашины худалдаа эрхлэгчдийг хотоос гаргаж байгаа юм. Цаашид зөвшөөрөлгүй ил задгай авто машины худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих