ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОЁР ХҮН АМИА АЛДЛАА
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОЁР ХҮН АМИА АЛДЛАА

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрч буй долоо хоногт 1002 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 692 дуудлага, мэдээллийг хүлээн шалгасан байна.

Бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 31 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт нэг хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж эхэлжээ.

Тухайлбал, энэ сарын 9-ны өдрийн 00:00 цагийн орчим Баянхошууны зам, “Гэгээ” төвийн зүүн замд амины Тоёота маркийн автомашин нь явган зорчигч 54 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 21:00 цагийн орчим Хэнтий аймгийн “Хаялаг” гэх газар асфальтан замд “Sinotruk” маркийн чиргүүлтэй автомашин зогсож байхад “Lexus HS-250” маркийн автомашин мөргөж, жолооч 35 настай Д-н амь нас хохирсон зэрэг хэргүүд бүртгэгдсэн байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих