ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АЖИЛЛУУЛААГҮЙ БОЛ ӨНДӨР ТОРГУУЛЬТАЙ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АЖИЛЛУУЛААГҮЙ БОЛ ӨНДӨР ТОРГУУЛЬТАЙ

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 103.6 мянган иргэн бий. Үүнээс хөдөлмөр эрхлэх боломжтой 80 мянга гаруй иргэн байна. Тэд аль ч салбарт ажиллах боломжтой. Гэвч тэдний 20 хүрэхгүй хувь нь өнөөдөр хөдөлмөр эрхэлж байна. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах орон тоог аж ахуй нэгж, байгууллагын 25 хүн тутамд нэг байхаар шинэчлэн тогтоосон ч эл шийдвэрийг хэрэгжүүлдэг албан байгууллага цөөн. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй бол сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалин, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэхээр болжээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2017-2018 онд 12 мянга гаруй иргэн хамрагдаж, нийт 8.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газраас 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлд 21.2 тэрбум төгрөг төсөвлөсөн бол эдгээр иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих