16 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ
16 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 202,278,502 төгрөгийн үнийн дүн бүхий 842,771 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Монгол Нэхмэл" ХК (MNH+14.94%) болон "Хөх Ган" ХК (HGN+13.85%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" ХК (UYN-12.85%) болон "Дөрвөн-Уул" ХК (DRU-12.50%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.82 хувиар буурч 20798.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,480,299,603,154.17 төгрөг боллоо.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих