УЛСЫН ГАРЬД М.БАЯРЖАВХЛАН, ХАРЦАГА Л.ПҮРЭВЖАВ НАРЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
УЛСЫН ГАРЬД М.БАЯРЖАВХЛАН, ХАРЦАГА Л.ПҮРЭВЖАВ НАРЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Цагдаагийн Ерөнхий Газраас Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна.

Цагдаагийн албаны эх сурвалжид дурьдсанаар Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар өнгөрсөн долдугаар сарын 8-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баргужин" ресторантад архи ууж согтуурсан үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж устган, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна.

Тэднийг бусдын өмчид халдаж 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учируулсан гэж үзэн, буруутгасан бөгөөд цагдаагийн байгууллагаас хохирлоо барагдуулахыг шаардан, ийнхүү эрэн сурвалжилж эхэлжээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [1]

бичих
  1. *181.161.29 2019-03-13 16:23:33
    Харьсан бөхчүүд аяга тавганд бяраа гаргадаг болждээ чааваас

Сэтгэгдэл бичих