ЮУ ӨМССӨНӨӨР НЬ БИШ, ЮУ ХИЙЖ БҮТЭЭСНЭЭР НЬ ДҮГНЭЖ ХАРАХ ЦАГ БОЛСОН
ЮУ ӨМССӨНӨӨР НЬ БИШ, ЮУ ХИЙЖ БҮТЭЭСНЭЭР НЬ ДҮГНЭЖ ХАРАХ ЦАГ БОЛСОН

АНУ-ын Нью-Жерси хотын дунд сургуулийн дүрслэх урлагийн багш Жулиа Мүүни 100 хоногийн турш нэг хувцас өмсөх хөдөлгөөн өрнүүлжээ. Тэрбээр “Хүмүүс намайг юу гэж бодох талаар бага зэрэг эмээж байсан. Харин одоо загварыг нь өөрчлөн нэг хувцсаа 100 хоног өмсөх нь надад таалагдаж байна. Шинэ хувцас авах мөнгөө хэмнэхээс гадна юу өмсөх талаар бодож толгойгоо өвтгөх шаардлагагүй. Бид нэгнээ юу өмссөнөөр нь биш, юу хийж бүтээснээр нь дүгнэж харах цаг болсон” гэжээ. Түүний эхлүүлсэн хөдөлгөөн дуусахад 90 гаруй хоног үлдсэн аж.

Байгальд хамгийн хөнөөлтэй үйлдвэрлэлүүдийн эхэнд газрын тос олборлох салбар ордог бол хувцасных хоёрдугаарт жагсдаг гэнэ. Чанаргүй хувцас үйлдвэрлэлээс гадна хэрэгцээнээсээ илүү хувцас худалдаж авах нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд анхааруулжээ. Ташрамд дурдахад, дэлхийн хэмжээнд нэг секунд тутамд 2-3 тонн хувцас хог болж хаягддаг байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих