ХӨВСГӨЛ НУУРААР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОЛОО
ХӨВСГӨЛ НУУРААР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОЛОО

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Машин орсон газар мөсний зузаан 3-5 см байсан ба энэ  хэсгээр хүмүүс их зорчдог байжээ.

Иймээс Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 4-р хуралдаанаар энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Хөвсгөл нуураар зорчихыг бүрэн хориглов.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих