Ц.ПҮРЭВТҮВШИН VS Ж.БАТЗАНДАН
Ц.ПҮРЭВТҮВШИН VS Ж.БАТЗАНДАН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой дуулианы эзэн болоод байгаа “Монголын Зэс Корпорац”-ийн захирал Ц.Пүрэвтүвшинг ярианыхаа гол сэдвээ болгожээ. Ингэхдээ тэрээр өнгөрсөн долоо хоногт түүний хувийн амьдралын талаар ам нээгээд амжсан юм.

Тэрбээр “Иргэд олон түмэн бид нарт  өдөр болгон мэдээлэл өгч байна. Өчигдөр Ховдын иргэд олон түмнээс мэдээлэл ирсэн. Ц.Пүрэвтүвшин гэдэг хүүхэд Ховдод 10 төгссөн. Манай Ховд нутгийн хүү байгаа юм аа. Хот руу орсон чинь гэнэт баяжаад нэг л сонин болчихлоо гээд ах дүү нар, ангийнх нь хүүхдүүд ярьж байна. Ц.Пүрэвтүвшингийн хоёр өрөө байрны ипотекийн зээлийг ээж нь төлөөд явж байгаа юм аа гээд уйлаад цагдаа дээр явж байна. Манай хүү хүний гар хөл болчихлоо. Хүүг минь битгий хэлмэгдүүлээрэй гээд ах дүү нар нь ярьж байна.

Наад хүүхдэд чинь юун 400 сая ам.доллар байтугай дөрвөн сая төгрөг ч байхгүй шүү дээ гээд ээж, аав, ах, дүү нар нь Ховдоос ярьж байна. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор мөнгө угаалт болж хорин хэдхэн настай залуучуудыг гэмт хэрэг үйлдэх гар хөлөө болгосон энэ бузар МАНАН мафитай бид хатуу тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгээ та бүхэндээ мэдэгдье” гэсэн билээ.

Тэгвэл “поп” хэмээх УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн дээрх мэдэгдэлд залуухан тэрбумтан гэгдээд байгаа “Монголын Зэс Корпорац”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин хариулт илгээжээ.

Тэрбээр “Манай ээж бол насаараа төрийн албанд ажилласан төрийн албан хаагч. Орон нутагт ажиллаж, амьдардаг. Ж.Батзандан гишүүн рүү яриагүй. Ярихгүй. Мэдээж өнгөрсөн хугацаанд манай асуудлыг буруу талаас нь ярьж, шүүмжилж байгаа хүнээс тусламж туслалцаа гуйна гэдэг бол байхгүй л зүйл шүү дээ. Тэгэхээр энэ бол ташаа мэдээлэл гэж залруулж байна” хэмээжээ.

Энэ бүхнээс үзэхэд “поп” гишүүн Ж.Батзандан хэн нэгнийг харлуулахын тулд ээж, аавыг нь хүртэл өөр лүү нь ярьсан мэтээр худал мэдээлэл тараасан болж таарах нь ээ.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих