РЕППЕР DON DIOR-Т НЭГ ЖИЛИЙН ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖЭЭ
РЕППЕР DON DIOR-Т НЭГ ЖИЛИЙН ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖЭЭ

Залуусын дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна.

Тэрбээр 2018 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригджээ.

Тэрбээр шүүхийн танхимд энэ талаар ярихдаа “Миний уран бүтээлийг дэмжиж сонсдог хоёр залуу завтай бол хамт тамхилаач" гэхээр нь би мэндлээд, гар барьсан. Тэр үед нөгөө залуу "Надад халаас алгаа. Чи энэ зүйлийг цүнхэндээ түр хийчхээч" гээд өгөхөөр нь би гялгар ууттай зүйлийг үзэж шалгалгүй цүнхэндээ хийчихсэн юм. Өвс гэж мэдээгүй. Яг тэр үед цагдаа нар ирж, намайг дуудсан” гэжээ.

Улсын яллагч түүнийг гэм буруутайд тооцож нэг жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан чшүүгдэгч Д.Мөнхтулга болон түүний өмгөөлөгч нарын зүгээс "Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэсэн санал гаргасны үндсэн дээр шүүхээс дээрх саналыг хүлээн авч, Д.Мөнхтулгад нэг жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар болжээ.

 

Эх сурвалж:news.mn

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих