"Б.ИРЭЭДҮЙ ХҮҮД ИРЭЭДҮЙ БЭЛЭГЛЭЕ" АЯН ЭХЭЛЛЭЭ

Жаргалан жаргалан жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний доторх чухам жаргалан

Эрүүл энхийн түмэн жаргалан…

Энэ хорвоод эрүүл энх аж төрөх шиг сайхан зүйл хаа ч үгүй ээ. Бидний үргэлжлэл болсон үр хүүхэд, бяцхан дүү нар маань эрүүл энх төсч торних шиг сэтгэлийн амар амгалан үгүй ээ. Б.Ирээдүй хүү ижий аавынхаа үргэлжлэл болж эгчийнхээ дүү болж энэ орчлонд ирэх л гэж иржээ.

Тархины хатингаршил оноштой ой таван сар хүртлээ нэг ч өдрийг алгасалгүй орой бүр таталт өгч тархи нь гэмтэж шаналж байгаа дүүдээ гурван настай Өөдлөн эгч нь цэцэрлэг дээрээ хандив цуглуулж явна.

Түмэн олон минь тав арав ч болтугай сэтгэлийнхээ хандивыг Т.Баярхүүгийн гэр бүлд хандивлаач гэж хүссэнийг дамжуулж байна.

Ирээдүй хүүгийн тархины хатингаршил гэх өвчнөөр өнөөдөр дэлхий дээр олон арван онош тогтоогддог ч манай урд хөрш БНХАУ-д эдгэрч сэхсэн тохиолдлууд олон байгаа юм байна.

БНХАУ-д эмчлүүлэх нийт зардал нь 35 сая төгрөг болж байгаа юм байна.

Хүний зүрх хэдий чинээ их зайтай байна төдий чинээ их үр дүн гардаг гэдэгт би итгэдэг …

Хандивын данс:
ХААН БАНК 5720469308 Болортуяа
ТӨРИЙН БАНК 107400102321 Болортуяа

Утас: 91653333, 99909091

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих