ЭХНЭРЭЭ БАЯРЛУУЛАХААР САЛЮТ БУУДУУЛААД ХҮНИЙ МАШИН ШАТААЖЭЭ
ЭХНЭРЭЭ БАЯРЛУУЛАХААР САЛЮТ БУУДУУЛААД ХҮНИЙ МАШИН ШАТААЖЭЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Нисдэг машин худалдааны төвийн хажууд “Автомашин шатаж байна" гэсэн мэдээлэл тухайн өдрийн 22.30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагыг шалгахад тус хороонд оршин суух 47 настай иргэн Д нь эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж салют буудуулсан байжээ. Ингэхдээ ОХУ-аас авчирсан цилиндр хэлбэрийн металл хошуутай, хатуу картонон суурьтай, хоёр ширхэг салютыг дохионы пуужингаар долоон давхрын цонхоороо буудуулах үед салютын хошуу эсрэг талын арванхоёрдугаар байрны зогсоолд байсан Тоёота пробокс автомашин дээр унаж шатаасан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих