ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРЭХ САРЫН 1-ЭЭС НЭЭНЭ
ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРЭХ САРЫН 1-ЭЭС НЭЭНЭ

“UBike” түрээсийн дугуйн үйлчилгээг ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр болсон байна. Түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруугийн дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно.

Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодно. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана. 

БАЙРШИЛ:

  • Д.Сүхбаатарын талбай
  • 120мянгат
  • Хүүхдийн зуу
  • Тedу худалдааны төв
  • Цэцэг төв
  • Багшийн дээд
  • UBH цэнтр
  • Баруун дөрвөн зам
  • Зайсан Зүүн дөрвөн зам
  • Хүүхдийн урлан бүтээх төв
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих